Шинэ G-Class-тай танилц!
32 минутын өмнө
Mercedes-Benz компани G загварын жийп машин үйлдвэрлэсний 35 жилийн ойд зориулж Edition 35 загварын G-Class ангиллын шинэ жийп машиныг үйлдвэрлэн гаргажээ. Та хүсвэл цагаан юм уу мөнгөлөг саарал өнгөтэй ийм жийп машинтай болох боломжтой. Харин урд, хойд бампер, 18 инчийн хөнгөн цагаан обуд, дээвэр болон толинуудын эх бие хар өнгийн байх аж.
Дотоод засал нь тун чамин гэнэ. Нүүрний дэлгэц, арьсан суудал зэрэг нь анхаарал татна. Янз бүрийн чамин оруулгууд оруулж өгчээ.
Харин дотор эд ангиуд нь өөрчлөгдсөнгүй. V6 дизель хөдөлгүүр нь 211 морины хүчин чадалтай бөгөөд гурван литрийн багтаамжтай юм. Харин G500 хувилбар нь 5.5 литрийн бензин хөдөлгүүртэй бөгөөд 388 морины хүчин чадалтай гэнэ. Дизель хөдөлгүүртэй хувилбарын үнэ 84.9 мянган еврогоос эхлэх бол бензинэн хөдөлгүүртэй нь 94.8 мянган еврогоос худалдаалагдана. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment