Г.Занданшатарын бие сайжирчээ
1 минутын өмнө
УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар өнгөрсөн зургаадугаар сард АНУ-д автын осолд орж, хүнд гэмтэл авсан учир нэлээд хэдэн сар эрчимт эмчилгээнд ороод байсан билээ.
Стэнфордын их сургуульд судалгаа шинжилгээний ажил хийж байсан тэрбээр цагдаагаас зугтааж явсан гэмт хэрэгтний машинд дайруулж, хүнд гэмтэл авсан ч түүний эмчилгээ амжилттай болж, бие нь сайжирсан учир ирэх долоо хоногт эх орондоо ирэхээр болжээ.
Стэнфордын их сургуулийн профессор, танхимын эрхлэгч нар Монголд хэдэн өдрийн сургалт, форум хийх гэж байгаа тул Г.Занданшатар уг эрдэмтэдтэй хамт ирэх юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment