Monday, October 13, 2014

Эхний өдрөө л алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Эхний өдрөө л алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

1 цаг 5 минутын өмнө

Казахстаны Астана хотноо "IJF" болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гран-при буюу олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээний эхний өдөр Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж бахдам ажмжилт үзүүлээд байна. Ийнхүү өчигдрийн байдлаар дэлхийн 36 орноос хоёрдугаарт бичигджээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан ОУХМ Галбадрахын Отгонцэцэг аваргын алтан медаль хүртсэн. Тэрбээр БНХАУ, Бразил, Италийн бөхчүүдийг ялж аваргын төлөө Бразилийн өөр жүдоч Наталья Бригидиг ялснаар аваргалсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж финалд үлдээд байсан гавьяат тамирчин Д.Амартүвшин Казахстаны бөхөд цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон бол түүнтэй нэг жинд зодоглосон ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр -73 килограммын жинд жүдогийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар хүрэл медаль хүртсэн амжилтаар манай тамирчид Астанагийн Гран-приг өнгөлж явна.Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment