Tuesday, October 21, 2014

Жоли гэрийнхээ босс биш

Жоли гэрийнхээ босс биш

43 минутын өмнө

Их Британийн Хатан хаантай уулзах боломж тэр бүр хүнд олдохгүй. Саяхан Холливудын жүжигчин Брэд Питт өөрийн эхнэр Анжелина Жолигийн хамтаар Бүкингемын ордонд очсон тухайгаа ярьжээ. Тэнд Энжи Хүндэт хатагтайн одонгоор шагнуулсан юм. Өндөр дээд хэмжээний уулзалт хэрхэн өрнөснийг Брэд ярьсан аж.

"Бид үнэхээр сайхан таашаал авсан. Бүх зүйл яг номон дотор байдаг шиг өрнөсөн. Манай гэр бүлийн хувьд тэр бол маш чухал өдөр болсон. Тэр өдрийг бид хэзээ ч мартахгүй" гэж жүжигчин залуу хэлэв. Питт, Жоли болон тэдний зургаан хүүхэд Их Британийн Хатан хаан II Елизаветатай энэ сарын 10-ны өдөр уулзжээ. Хатан хааны гараас Анжелина хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө одон хүлээж авсан юм. Сэтгүүлчид одоо Анжелина гэртээ удирдагч нь болох уу гэж асуутал Питт инээгээд "Үгүй дээ, үгүй. Манай гэрт өөрийн гэсэн хууль дүрэм үйлчилдэг" хэмээжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment