Tuesday, October 21, 2014

Мата “Чэлси”-г орхисны нууц

Мата "Чэлси"-г орхисны нууц

44 минутын өмнө

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтэд" багийн хагас хамгаалагч Хуан Мата яагаад "Чэлси"-г орхих болсон талаараа ярьжээ.


"Амьдрал чамд ямар бэлэг барихыг чи хэзээ ч мэдэхгүй. "Чэлси"-д би хоёр сайхан улирлыг өнгөрүүлсэн. Цол, хэргэм ч хүртэж байв. Хөгжөөн дэмжигч төдийгүй багийнхан маань намайг шилдгээрээ нэрлэж байсан. Гэвч Моуринью ирснээр миний талбай дээр гарах хугацаа багассан юм. Би түүнтэй ямар ч харилцаагүй, яриа хөөрөөгүй байсан хүн. Би урьдын адил бүх хүчээ багтаа зориулж байсан ч аз жаргалтай байсангүй. Удалгүй намайг "МЮ" сонирхсон тул би тэдний тавьсан саналыг хүлээж авсан. Учир нь, би Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг хүссэн юм" хэмээн Мата мэдэгдэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment