Жастин Бибер ариун дагшин газар дүрсгүйтэв
17 минутын өмнө
Дуучин Жастин Бибер цадигаа алджээ. Од залуу, сурагч охидын шүтээн нь болсон Бибер гэр орондоо чимээ шуугиан дэгдээж хөршүүдээ амраадаггүйгээс гадна ариун дагшин газар ч учраа мэдэхгүй дүвчигнэдэг бололтой.
Хэд хоногийн өмнө Жастин аавтайгаа хамт амрахаар Ватиканд очжээ. Аав, хүү хоёр Сикстины дугана дотуур амар тайван зугаалахын тулд 20 мянган евро төлсөн аж. Яагаад ч юм Бибер тийшээ хөлбөмбөгийн бөмбөгтэй орсон гэнэ. Ингээд тэр хотын төв талбай дээр, сүмийн өмнө бөмбөгөө өшиглөж эхэлжээ.
Түүний энэ увайгүй үйлдэл хотын оршин суугчдыг ихэд уурлуулав. Залуу одын гаргасан үйлдэл италичуудад огтхон ч таалагдаагүй байна. Гэтэл Жастин уучлал хүсэхийн оронд тэр болчимгүй үйлдлийнхээ гэрэл зургийг цахим хуудсандаа тавьснаар их олон таагүй сэтгэгдэл хүлээн авчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment