Tuesday, October 21, 2014

Чарли Шин порно одтой гэрлэхгүй

Чарли Шин порно одтой гэрлэхгүй

15 минутын өмнө

Америкийн порно од Бретт Росси сүйт бүсгүйн даашинзыг хоёр дахь удаагаа өмсөх аз дутжээ. 49 настай жүжигчин Чарли Шин энэ 25 настай шаргал үст бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн ч хурим хийхээс хэдэн долоо хоногийн өмнө бодлоо өөрчилсөн байна. Чарли өөрийн таван хүүхдэд анхаарлаа хандуулахаар шийдсэн гэнэ. Гэхдээ Чарли Шин хамтдаа өнгөрүүлсэн гайхалтай нэг жилийн төлөө экс хайрт порно жүжигчин бүсгүйд талархал илэрхийлжээ.

"Тэр их гайхалтай бүсгүй. Орондоо ч сайн. Гэвч бид хоёрын зам нийлсэнгүй. Би өөрийгөө хүүхдүүддээ зориулахаар шийдлээ. Хэсэг хугацаанд хувийн амьдралаа мартах болно. Би одоог хүртэл түүнд хайртай бөгөөд хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөмөөр байна" хэмээн хошин шогийн жүжигчин эр мэдэгджээ. Чарли Шин, Бретт Росси нар энэ оны хоёрдугаар сард гэр бүл болохоор шийдсэн билээ. Тэд Гэгээн Валентины өдөр Хавайн арлууд дээр романтик байдалд амарсан бөгөөд хуримаа 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөж байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment