Tuesday, October 21, 2014

Марадона, Каннаваро нар Алдрын танхимд багтжээ

Марадона, Каннаваро нар Алдрын танхимд багтжээ

31 минутын өмнө

Аргентины домогт довтлогч Диего Марадона, цагтаа ихээхэн нэрд гарч байсан Италийн шигшээ багийн хамгаалагч Фабио Каннаваро нар Италийн хөлбөмбөгийн Алдрын танхимд багтахаар болжээ.


Тэднээс гадна уг танхимд нэрээ мөнхлөх эрхийг Сандро Маццола, Карло Анчелотти, Беппе Маротта нар өвөртлөв. Нийтдээ жагсаалтад есөн хүн багтсан гэнэ. Нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа олон номинацид болдог аж.

Жишээ нь, Марадона гадаадын хөлбөмбөгч ангилалд нэр дэвшсэн бол Каннаваро дотоодын тоглогчдоос нэр дэвшжээ. Анчелотти итали дасгалжуулагчийн хувиар дэвшсэн бол Маротта ерөнхий захирал гэдгээрээ багтахаар болов. Мөн Алдрын танхимд шүүгч Стефано Браски багтах гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment