Рубин Паттерсон манай сагсчдыг сургана
49 минутын өмнө

Манай сагсан бөмбөгийн тамирчдад багшлахаар "Коби стоппер" хочит Рубин Паттерсон уригджээ. Үндэсний лигийн супер од Кобе Брайантын эсрэг гайхалттай хамгаалалт хийж тоглодог тул "Кобиг зогсоогч" хэмээх хочийг хүртсэн хамгаалах чиглэлийн мэргэжилтэн тэрбээр 1998 онд "Лос-Анжелес Лэйкерс" багт драфтлагдаж, 2009 оныг хүртэл NBA-д тоглохдоо "Лос-Анжелес Лэйкерс", "Сиэтл Суперсоникс", "Портлэнд Трэйл Блэйзерс, "Лос-Анжелес Клипперс" зэрэг багуудад хүчин зүтгэж карьерынхаа туршид дунджаар 10.2 оноо, 4.2 самбараас бөмбөг авалт хийсэн байна.
Рубин Паттерсон Монголд ирж багш, дасгалжуулагчид болон өсвөр үеийнхэн, Үндэсний Супер Лигийн тамирчид хүртлэх бүх түвшинд мэргэжлийн тамирчны бэлтгэл сургуулилт болон сагсан бөмбөгийн ялалтын хамгийн чухал зэвсэг болох хамгаалалтын талаархи сургалтуудыг зохион байгуулах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment