Wednesday, October 1, 2014

Хавьер Машерано: ”Барса үнэхээр ялагдсан...”

Хавьер Машерано: "Барса үнэхээр ялагдсан..."

52 минутын өмнө

"Барселона" багийн хагас хамгаалагч Хавьер Машерано Аваргуудын лигийн хэсгийн хоёрдугаар тоглолтод Францын "ПСЖ"-д 2:3-ын харьцаатайгаар ялагдсаны дараа тоглолтын дүнтэй эвлэрч байгаагаа өгүүлжээ. Түүний ярьснаар бол Парис хотын баг "Барса"-гийн гаргасан алдаануудыг ашиглаж чадсан гэнэ.


"Манай баг үлбэгэр тоглолоо. Эхний үед бид тоглолтдоо орохыг ихэд хичээсэн. Харин өрсөлдөгч маань алдаа болгоныг оноо болгож чадлаа. Хоёрдугаар үед ч гэсэн байдаг чадлаа гаргахыг хичээсэн ч гурав дахь гоолын дараа байдал улам хэцүүдсэн. Үр дүнд нь бид ялагдлаа. Одоо бид алдаагаа ярилцаж, дүгнэлт хийх үлдээд байна" хэмээн Машерано ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment