Алдартнуудад хувирдаг мундаг эр
16 минутын өмнө

"Компьютерийн ямар ч программ намайг миний шүтээнүүдтэй ийм адилхан болгож чадахгүй" гэж тэрбээр бахархангуй өгүүлэв.
Паоло гайхалтай хувиралт хийхийн тулд хиймэл үс, контакт линз, нүүр будалт зэргийг ашигладаг байна. Одоогийн байдлаар энэ жүжигчин залуу Женнифер Лоуренс, Кэти Перри, Рианна, Диана гүнжид хувирч чаддаг болжээ. Гэхдээ Паологийн ярьж байгаагаар түүний дуртай дүрүүд бол Анжелина Жоли, Мэрайя Кэри нар гэнэ. "Анжелина болох тун амархан. Өөртөө дарвайсан уруул наачихад л та түүнтэй адилхан болчихно. Харин Мэрайя шиг харагдахын тулд нэлээн хичээх хэрэгтэй болдог шүү" гэж Паоло Баллестерос ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment