Friday, October 31, 2014

Үхрийн мах экспортлоход бэлэн биш

Үхрийн мах экспортлоход бэлэн биш

1 цаг 22 минутын өмнө

Энэ өвөл манай улсад 50 гаруй сая толгой мал өвөлжих тоо гарсан. Ийм олон тооны малтай юм чинь экспортлоно гээд л зүтгээд байгаа. Сүүлд энэ чиглэлээр хойд хөрштэй тохиролцоонд хүрч, жилдээ 10-11 мянган тонн нийлүүлдэг махны хэмжээг 100-110 мянган тоннд хүргэнэ гэж хэлэлцсэн билээ. 100.000 тонн гэдэг нь ОХУ-ын үхрийн махны нийт импортын 15-20 орчим хувь юм. Ингэснээр манайх ОХУ-ын үхрийн махны гол нийлүүлэгчдийн нэг болох юм. Гэвч манай улс үхрийн махны экспортод бэлэн үү? Өнгөрсөн хугацаанд бид эрүүл ахуй, тээвэрлэлтийн асуудлыг л ярьж байснаас сүргийн бүтэц, тоо хэмжээний талаар нэг их ярилгүй иржээ.

Гэтэл нийт сүргийн бүтцийн 70 хувийг бог мал эзэлж байгаа ба гадаадынхны хамгийн их сонирхдог үхрийн махыг бэлтгэх үхэр сүрэг ойролцоогоо гурван сая гаруйхан л байгаа гэсэн тоо байгаа юм. Энэ дундаа хээлтэгч үхрийн тоо 35 орчим хувийг эзэлж байгаа нь эргээд үхэр сүргийн өсөлтийг хэвийн хэмжээнд барьж чадах уу гэсэн асуултыг бий болгож буй. Дээр нь манай бэлчээрийн мал амт чанар сайтай ч жин бага дардаг, булчинлаг байдаг талаар судлаачид хэлдэг.

Тиймээс махны чиглэлийн үхрийн ферм олноор нь байгуулж, бага насны үхрийг худалдан авч фермийн тэжээл, бордоогоор тэжээсний эцэст эцсийн гарах бүтээгдэхүүний жин даруулах бодлогыг барьж ажиллах нь зүйтэй гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэрчлэн шилмэл бухын хээлтүүлгээр үхэр сүргийн чанарыг сайжруулах нь өөр нэг авах ёстой арга хэмжээ гэдгийг ч хэлж байгаа юм.

Энэ бүхнийг харгалзан үзэлгүйгээр үхрийн махны экспортыг эхлүүлэх нь ашиг олохоосоо илүүтэйгээр эрсдэл дагуулах болов уу гэж судлаачид хэлж байлаа. Наанадаж таван сая толгой болсон хойно нь үхрийн махны экспортыг эрчимжүүлэхийг тэд зөвлөж байгаа аж.  Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment