Хоёр давхар байшингаа iPhone 6-гаар солино
41 минутын өмнө
"Энэ зарлал бодит зүйл шүү. Миний үйлчлүүлэгч одоо хилийн чанадад байгаа учраас надад бүхнийг даатгасан. Байрны оронд тэр iPhone 6 Plus юм уу 32 гигабайтын ой санамжтай iPad авахыг хүсч байгаа" хэмээн үл хөдлөх хөрөнгө зуучлагч хүн ярив.
Энэ үл хөдлөх хөрөнгийн эзэн Австри Улсад амьдардаг бөгөөд Детройтод хэзээ ч оршин сууж байгаагүй гэнэ. 2010 онд тэрбээр уг байшинг цаашдаа түрээслүүлэхээр 41 мянган доллараар авчээ. Хот дампуурснаар түрээслэх хүн олдоогүй аж. Одоогоор үл хөдлөх хөрөнгө зуучлах газарт түүний тавьсан санал сонирхолтой санагдсан дөрвөн хүн хандаад байна. Нэг эмэгтэй энэ байшинг худалдаж аваад түлээ болгоно гэсэн бол өөр нэг эр орхигдсон хөрөнгийг iPhone 5-аар солихыг санал болгов. Өөр хоёр хүн байшинг 850 болон 700 доллараар авах хүсэлтээ илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment