Туркийн кино өдөрлөг болно
1 цаг 15 минутын өмнө

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг "Улаанбаатар" олон улсын кино наадам-2014"-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр "Тэнгис" кино театрт болно. Харин маргааш 13:00 цагт тус театрт Туркийн кино өдөрлөгийн нээлт болох юм. Туркийн кино өдөрлөгөөр олон улсын кино наадмуудын олон удаагийн шагналт Туркийн "Эрвээхэйн зүүд" (14:00-16:20 1-р танхимд), Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы "Өвлийн Ичээ" (17:20-20:40 1-р танхимд), "Хонь" (21:30-23:00 3-р танхимд) зэрэг уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэх аж.
Мөн кино бүрийн дараа тус киноны уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулах юм байна. Туркийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд Истанбулын Соёл, урлагийн сан болон Истанбулын Олон улсын кино наадмын захирал Азизэ Тан, "Хонь" уран сайхны киноны ерөнхий найруулагч Кутлу Атаман болон найруулагч Мартин Фрайр нар багтжээ. Туркийн кино өдөрлөгийн ивээн тэтгэгчээр Турк-Монголын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоо оролцож байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment