Thursday, October 2, 2014

Хаким Олажувон: ”Дуайт Ховард - MVP”

Хаким Олажувон: "Дуайт Ховард - MVP"

39 минутын өмнө

"Хьюстон Рокетс" багийн экс төвийн тоглогч, домогт тамирчин Хаким Олажувон энэ улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Дуайт Ховард шалгарч магадгүй хэмээн ярьжээ.


"Тэр плэй-оффын шатанд үнэхээр мундаг байсан. Ховард энэ улирлыг яг тийм түвшинд эхлүүлж чадвал хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн төлөө санал өгөх эрхээ би түүний талд эдэлнэ. Тэр өөртөө дэндүү итгэлтэй байгаа. Тэр эцсээ хүртэл тэмцэлдэхээр шийдсэн нь илэрхий. Түүний биеэ авч явах байдал, өөртөө итгэлтэй байдал, өнгөрсөн улирлын тоглолтууд бүгд л энэ улиралд ямар нэг юм дуулгана гэдгийг нь харуулж байна" хэмээн Олажувон өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment