Wednesday, November 12, 2014

Өдөрт 10-аад хүн золбин нохойд хазуулж байна

Өдөрт 10-аад хүн золбин нохойд хазуулж байна

1 цаг 33 минутын өмнө

Нийслэлд золбин нохой устгал явагдсан хэвээрээ байгаа ч ноход цөөрөхгүй байгааг Нийслэлийн хот тохижилтын газраас мэдээлж байгаа юм. Харин нэг өдрийн дотор 10 гаруй хүн золбин нохойд хазуулж байна гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд өмнөх жилийнхээс илүү золбин нохдын тоо өссөөр байгаа аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул золбин ноход устгах ажилд жилээс жилд анхаарч, золбин нохдын сэг зэмийг устгах уурын зуух хүртэл олон сая төгрөгөөр бариулсан удаатай.

Сүүлийн жилүүдэд нохойн анчид цөөрсөн тул нэг нохойг 5000 төгрөгөөр устгадаг байсныг 7500 болгон өөрчилсөн гэнэ. Одоогоор 11 гэрээт анчин золбин нохой устгах ажил хийж байгаа бөгөөд энэ онд л гэхэд 60 мянган золбин нохойг устгасан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment