Кобе Брайант "Нью-Йорк"-т замналаа дуусгах уу?
39 минутын өмнө

"Лэйкерс" багийн тоглогч асан Рик Фокс хэрвээ Кобе Брайант Лос-Анжелес хотын багийг орхин дахин нэг удаа аварга болохыг үзээд алдвал гайхахгүй гэж ярив. "Хэрэв түүнд энэ багтайгаа хамт аварга болох боломж байхгүй бол мань хүн явж магадгүй юм. Би түүнийг дахиад ганц, хоёр удаа аварга болохын төлөө зүтгээд үзэж магадгүй гэж боддог. Миний хувьд түүнийг "Нью-Йорк"-т очно байх гэж бодож байна. Би яг тэгж бодож байна. Би Филд дэндүү итгэдэг. Би түүнтэй хамтарч ажиллаж байлаа. Кобе чухам Филын удирдлага дор л ихээхэн амжилтад хүрсэн. Тиймээс эд дахин нэгдэх нь тун боломжтой зүйл билээ" хэмээн Фокс өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment