Sunday, November 23, 2014

Жоли, Питт нарын 13 настай хүү ажилтай болжээ

Жоли, Питт нарын 13 настай хүү ажилтай болжээ

Өчигдөр 12 цаг 36 минут

Хүү аавдаа "Уурсал" кинон дээр нь зөвлөөд зогсохгүй Мэддокс "Тэнгисийн дэргэд" гэдэг шинэ киноны зураг авалтын талбай дээр найруулагчийн туслахаар ажиллаж буй нь тодорхой болжээ. Киноны найруулагч бөгөөд гол дүрээр түүний ээж Анжелина хөдөлмөрлөж байгаа бол аав Брэд нь гол баатрын нөхрийн дүрийг амилуулж буй юм.

Брэд Питт өмнө нь хүү Мэддоксынхоо авьяасын талаар ярьж байсан. Тэрбээр хүүгээ тал бүрийн өргөн мэдлэгтэй гэж магтсан билээ. Хүү нь их сониуч хүүхэд байсан бөгөөд бага наснаасаа л танин мэдэхүйгээ тэлж байсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment