Monday, November 24, 2014

Энистон таргалсан нууцаасаа хуваалцав

Энистон таргалсан нууцаасаа хуваалцав

Өчигдөр 14 цаг 53 минут

Дүрдээ амжилттай орж, ажлаа сайн гүйцэтгэхийн тулд одод заримдаа өөрийн гадаад үзэмжийг золиослох хэрэг гардаг. Жишээлбэл, "Брижит Жонсын тэмдэглэл" кинонд тоглохын тулд Холливудын жүжигчин Рене Зельвегер хэд хэдэн удаа арав гаруй килограммаар таргалж, турах шаардлагатай болсон билээ.


Тэгвэл жүжигчин Женнифер Энистон найруулагч Даниел Барнзын "Бялуу" кинонд үнэмшилтэй харагдахын тулд мөн л зарим нэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болсон юм. Гэхдээ Жен бүсгүй үүнд ямар нэг асуудал байхгүй гэж өгүүлэв.

"Би ямар их өөрчлөлт амсах ёстойгоо мэдэж байсан. Гэхдээ би гойд чармайлт гаргаагүй. Хөдөлгөөнөө багасгаад, хоол их идэж эхэлсэн. Эрүүл хооллолтыг сонгож байсан ч хэмжээг нь хэтрүүлсэн билээ" гэж Энистон ярьжээ. Кинонд тэрбээр элдэв оо энгэсэг хэрэглэлгүй тоглосноо онцлов. "Бялуу" кинонд тоглосноор Энистон "Оскар"-ын шагнал хүртэж магадгүй хэмээн сэтгүүлчид таамагласан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment