14 кг хөхнөөсөө ангижрав
39 минутын өмнө
АНУ-ын Техас мужийн Бомонт хотын оршин суугч Кериша Марк цээжин биедээ өвдөлт, зовиур мэдэрч эхэлсэн байна. Энэ эмэгтэй зүрхний шигдээс өвчинд нэрвэгдсэн юм уу тархин дотор нь хавдар ургасан байж магадгүй гэж айсан ч эмч нар түүнд бүх зовлонгийнх нь үүр уурхай хөх дэлэн нь байна гэж мэдэгджээ. Кериша хэзээд том хөхтэй байсан нэгэн. Гэтэл 40 насанд нь түүний хөх үлэмж хэмжээтэй болтлоо томорсон гэнэ. Үүний гол буруутан нь маш ховор тохиолддог дааврын өвчин аж. Керишагийн тохиолдолд энэ өвчин хөхний булчингуудыг сунахад хүргэснээр ар нуруунд хүчтэй өвдөлтийг мэдрүүлэн, сэтгэл санааны хямралд хүргэсэн байна.


Түүний хөх бүр нь долоон килограмм орчим жинтэй болжээ. Тэрбээр хөхөө унжуулахгүйн тулд скочоор тогтоож наадаг байсан гэнэ. Хүнд байдлаас гарахын тулд мэс ажилбар хийлгүүлэх хувилбарыг олон жилийн туршид бодсон аж. Гэвч 40 насны ойгоо өвөрмөцөөр тэмдэглэхээр шийдэж төрсөн өдрөөрөө мэс ажилбар хийлгүүлжээ. Түүнийг Хьюстон хотод ажилладаг пластик мэс засалч хагалав. Эмч 35 жил ажиллахдаа ийм том хөхтэй өвчтөнг харж байгаагүй гэж өгүүлэв. "Түүний хөх үнэхээр ташаа хүртэл нь унжсан байсан. Кериша үнэндээ бол цээжнээсээ гурван сагсан бөмбөгийн бөмбөг зүүгээд явж байсан гэсэн үг юм" хэмээн эмч ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment