"Харанга"-ын Ц.Энхманлайгийн хүүгийн хуриман дээр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ улстөржив
51 минутын өмнө
МУГЖ, "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн хүү Э.Ариунболд олон хурим давхацсан билэгт сайн өдөр өрх гэрийнхээ гал голомтыг асааж, ураг барилджээ. Нэрт хөгжимчний хүү Э.Ариунболд Э.Саруул гэдэг бүсгүйтэй гэр бүл болсон байна. Залуу хосууд хуримын цайллагаа "Туушин" зочид буудлын ресторанд нижгэр хийсэн бөгөөд "Харанга" хамтлаг санаачлагыг гартаа авч, ирсэн зочдыг хөгжөөн дуу хуур бялхуулсан сайхан хурим болжээ. Тэр ч бүү хэл, Ц.Энхманлайтай холбоотой урлагийн томчууд ч мөн хүрэлцэн ирж залуу хосуудад ая дууны мэнд хүргэж, худ ургууд нь хоёр хүүдээ шинэхэн байр, Ланд-200 машин бэлэглэж сайн сайхныг хүссэн байна.Нэрт хөгжимчнийг Өмнөговь аймгийн харъяат гэдгийг фэнүүд нь тэр бүр сайн мэдэхгүй байх. Гэтэл уг хуриманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Засаг дарга Ж.Бадраа, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нарын хамт морилсон нь цаанаа нарийн учиртай байжээ. Угаас эцгийнхээ нутгийг "дайлаар мордож", Говийн нүүрсийг урагш нь зөөх болсон "Ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн гар, хөл бологсдыг ийнхүү хаа байсан хотод болж буй хүүхдийн хуриманд дагуулж ирсэн нь Өмнөговь аймгийг нүүлгээд ирэв үү гэх сэтгэгдлийг төрүүлжээ.
Монголын нүүрсийг зарж баяжсан түүний хувьд 2016 оны сонгууль тун ойрхон харагдаж байгаа нь мэдээж юм. Өмнөговьчууд түүнд дургүй хэдий ч Д.Бат-Эрдэнэ гишүүн мөнгөөр зодон байж УИХ-д орж ирсэнийг бүгд ам уралдан ярьдаг юм билээ. Тэгээд ч тэрбээр хүүхдийн найранд ирчихээд бөөн улс төр ярьж, ирсэн зочдын нойр хийгээд уур унтууцлыг хүргэж, уусан жаахан юмыг нь гаргахаа шахсанд урам нь хугарсан зочид "Энэ нөхөр одоо болиосой" гэж өөр хоорондоо шивэр авир ярилцан сууж байжээ.
Ийнхүү Д.Бат-Эрдэнэ сайд шинэхэн хосын хуримын өдөр хүртэл улс төрөөр амьсгалж буй нь "Харанга"-ынханд тал засаж, сонгуулийн өмнө шоудах бэлтгэлээ базааж байна даа гэх сэтгэгдлийг олон түмэнд төрүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment