Tuesday, November 18, 2014

Дөрөвдүгээр төрөхөд 16 тэрбум төгрөг шаардлагатай

Дөрөвдүгээр төрөхөд 16 тэрбум төгрөг шаардлагатай

26 минутын өмнө

Нийслэлийн төрөх эмнэлгүүд байнга хэл ам, асуудал дагуулдаг билээ. Гэтэл Монголын төр ганц эмнэлэг бариад ашиглалтад оруулчихаж чадахгүй, элдэв шалтаг тоочсоор бараг таван жилийн нүүрийг үзэж байна. Хан-Уул дүүрэгт баригдах ёстой IV төрөх эмнэлгийн дулааны шугам сүлжээг нь арайхийж шийдсэн бол одоо үлдэгдэл санхүүг нь шийдэж чадахгүй нам гацжээ.

Энэ хооронд нийслэлийн төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, жирэмсэн эхчүүдээ хонгилд хүлээн авч төрүүлж байгаа нь үнэн. Дөнгөж төрсөн нярай, нялх биетэй эхчүүд зутарч өвчин эмгэгтэй болж эмнэлгээс гарч байгаа нь ч үнэн төрх. Дээрхи эмнэлгийг барилгыг дуусгаж, 300 ортой эмнэлгээ ашиглалтад оруулчихаж чаддаггүй Эрүүл мэндийн яам, Засгийн газартай байгаад яах юм бэ?

Энэ барилгын талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг огцрохынхоо өмнөхөн "Ямар нэгэн объектыг улсаас барина гэхээр явцын дунд өртөг нь өсөөд байгаа. Яармагт баригдаж буй 300 ортой эмнэлэг л гэхэд одоо 16 тэрбумыг зарцуулчихсан, дуусгах гэхээр дахин 16 тэрбум хэрэгтэй гэж байна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment