Tuesday, November 18, 2014

“Эрдэнэт”-ийг барьцаалсан хэрэг нэг тийшээ болно

"Эрдэнэт"-ийг барьцаалсан хэрэг нэг тийшээ болно

1 цаг 24 минутын өмнө

"Жаст" группын захирал Ш.Батхүү тэргүүтэй хэд хэдэн хүний нэр холбогдсон уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэг сүүлийн үед нам жим болоод байгаа.

Улмаар энэ асуудлаас болж "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хүндхэн байдалд ороод байгаа тул асуудлыг шийдвэрлүүлэхээр Лондонгийн Арбитрийн шүүхэд хандаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Харин тус шүүхээс уг хэргийг тун удахгүй шийдвэрлэж, хариуг хэлэхээр болж байгаа тухай албаны эх сурвалж онцолсон байна.

Хуулийнхны хэлж буйгаар, энэхүү хэргийн шийд манай талд нааштайгаар гарч магадгүй байгаа гэнэ. Түүнчлэн тус үйлдвэрийн агуулахад ашиглагдахгүй хураагдсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж энэ жил 1.8 тэрбумын хөрөнгө худалдсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment