Friday, November 21, 2014

Хуульчийн шалгалтад 312 эрхзүйч тэнцжээ

Хуульчийн шалгалтад 312 эрхзүйч тэнцжээ

Өнөөдөр 14 цаг 21 минут

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Энэхүү шалгалтын дүнг танилцуулсан бөгөөд шалгалт хоёр үе шаттай явагдаж, нийтдээ 1698 эрхзүйч бүртгүүлснээс 1506 хүн сорилын шалгалтад оролцож, түүнээс 747 нь тэнцэн бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм. Бодлогын шалгалтын дүнг нэгтгэхэд 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцсэн байгаа.

Энэхүү шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцсэн үзүүлэлт байгаа юм. Шалгалтад тэнцсэн хүмүүс хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу итгэмжлэгдсэн хүсэлт шийдвэрлэх, шүүхэд төлөөлөн оролцох, өмгөөлөгчөөр ажиллах зэрэг эрхүүдээ авах боломжтой болж байгаа юм.

Гэхдээ шалгалтад тэнцсэн гээд шууд эрхээ авахгүй. Шалгалтад тэнцсэн хүмүүсийн мэдээллийг Хуульчдын холбоо руу хүргүүлнэ. Хуульчдын холбоо гишүүнээр элсүүлж авсаны дараа хуульчийнхаа эрхийг авна.

Ингээд хуульчийн эрхийг авсны дараа Дээд шүүхэд бүртгүүлж, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болох юм. Тэнцсэн эрхзүйчдийг байршлаар нь авч үзвэл нийслэлд 248 эрхзүйч, орон нутагт 64 эрхзүйч тэнцжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment