Friday, November 21, 2014

“Гоёл” наадмын “хор”-ыг маргааш найруулна

"Гоёл" наадмын "хор"-ыг маргааш найруулна

Өнөөдөр 14 цаг 59 минут

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл-2015" наадам 12 сарын эхээр болж, отгон топ моделийг шалгаруулж, ирэх жилийн Монголын загварын чиг хандлагыг тодорхойлно. Гэвч энэ наадмын хөшигний ард бөөн л "хор" явдаг талаар саяхан мисс Э.Сэлэнгэ задалж орхисон. Үнэхээр ч жилд ганц удаа явагддаг загварын наадмын оргил болсон шагнал болох топын төлөө уралдаан явагддаг, зарим нэг нь алтны магнат Ц.Мянганбаярын өврийг дулаацуулах шаардлагатай болдог гэгчлэн явган яриа их бий.

Тэгвэл "Гоёл" наадам энэ жил жинхэнэ хатуу шүүлтийг явуулахаар тогтжээ. Харин наадамд оролцох бүх дизайнерууд, моделиудын нэгдсэн хурал маргааш буюу бямба гаригт болох гэнэ. Энэ хурлаар хэн топ болох нь бараг тодорхой болдог аж. Тиймдээ ч "Гоёл"-ын хорыг маргааш найруулна хэмээн загварынхан жиг жуг хийж буй сурагтай. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment