Wednesday, November 5, 2014

Мөнгө бодвол зожгирч, хувиа хичээсэн амьтан болно

Мөнгө бодвол зожгирч, хувиа хичээсэн амьтан болно

46 минутын өмнө

Зурагтны дэлгэцнээс, элдэв хэвлэлийн хуудсан дээр "Мөнгө ертөнцийг захирдаг" хэмээн номлодог билээ. Тэгвэл энэ нь тийм бололтой. Мөнгөнөөс хамааралтай болох асуудлыг судласан эрдэмтэд мөн л энэ хэлц үгийг үнэн гэдгийг өгүүлж байгаа юм.

Хонконгийн эрдэмтэд судалгаандаа сайн дурынхныг оролцуулсан бөгөөд тэднийг хоёр бүлэгт хуваажээ. Нэг хэсэгт нь мөнгөний дүрслэл харуулж байсан гэнэ. Эцэс сүүлд нь уг бүлэгт хамрагдсан хүмүүс хэд хэдэн туршилтыг давсаны дараа дэндүү амин хувиа хичээсэн байдлыг үзүүлж, зожгирч эхлэсэн аж.

Энэ судалгааны ажлын үр дүн Миннесотагийн их сургуулийн эрдэмтэн профессор Кэтлин Восын хийсэн нээлттэй адил байгаа аж. Аль 2006 онд энэ эрдэмтэн эмэгтэй мөнгийг байнга бодох нь тухайн хүнийг нийгмээс холдуулдаг, бусдын асуудалд чулуун зүрх гаргадаг байдалд хүргэдэг гэдгийг олж мэдсэн билээ. Үргэлж мөнгө боддог хүмүүс бусдад туслах нь бага бөгөөд бусдаас ч туслалцаа авахыг хүсдэггүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment