Сандра Баллок Киану Ривзын хамгийн сайн найз
Өнөөдөр 13 цаг 42 минут
"Жон Уик" киноны нээлтэд зориулж Киану Ривз шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулжээ. Холливудын хамгийн царайлаг эрэгтэйн нэг тэрбээр ээлжит удаагаа эгэл даруу, нууцлаг байдлаа харуулсан аж.Хувийн шинжтэй ямар нэгэн асуултад хариулсангүй. Хүмүүс өдгөө тэрбээр хэнтэй үерхэж байгаа, хэзээ гэрлэх вэ, бэлгийн чиг хандлагынхаа тухай ярьж өгөөч гэх асуултуудыг тавиагүй байна. Киану идэх дуртай хоолныхоо тухай нэлээдгүй ярьжээ.
Мөн тэрбээр олон жил нөхөрлөж байгаа найзаараа Холливудын жүжигчин Сандра Баллокийг нэрлэв. Тэд үе үе хамтдаа оройн зоог барьж, утсаар ярьцгаадаг гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment