Thursday, November 13, 2014

Х.Тэмүүжин, Б.Билэгт хоёр дахиад тэрсэлдэнэ

Х.Тэмүүжин, Б.Билэгт хоёр дахиад тэрсэлдэнэ

51 минутын өмнө

Салбарынхаа сайдтай тэрсэлдсэнээс үүдэн албан тушаалгүй болж, нэг хэсэг ажилгүй байсан ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт хуулийн байгууллага, шүүхээр явсаар байгаад Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулж, даргын суудалдаа томилогдож, ажилгүй байсан үеийн 3.8 сая төгрөгийг авах шийдвэрийг гаргуулсан. Ийнхүү ажилдаа эргэж орохоор болсон Б.Билэгт Х.Тэмүүжинтэй тэрсэлдэх нь тодорхой болов. Х.Тэмүүжин Хуульзүйн яамыг толгойлсноос хойш цагдаагийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй хэмээн цомхтгохыг нь цомхтгож, халаа сэлгээ хийсэн нь дарга Б.Билэгтэд таалагдахгүй, өштөн дайсан мэт болцгоосон юм.

Түүнчлэн тэрбээр Х.Тэмүүжин сайдаа нууцаар тагнаж чагнасан "хэрэгт" унаж байсан. Тухайн үед Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг шалгуулж, цагдуулна гэж байсан ч дуулиан тэгсхийгээд намжсан билээ. Гэхдээ Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг ил, далд хэлбэрээр шүүмжилсээр ирсэн. Түүнийг хоцрогдсон, социализмын үеийнх шиг ажиллаж байна. Ерөөсөө энэ салбарт шинэчлэл хийхийн тулд боловсон хүчнээ ч давхар шинэчилж явах учиртай гэж түүнийг энэ албан тушаалд байх ёсгүй гэдгийг илтгэж байсан нь ийнхүү тэднийг тэрсэлдэхэд хүргэсэн гэхэд хэлж болно.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment