Thursday, November 13, 2014

Машины луйварчид баригджээ

Машины луйварчид баригджээ

28 минутын өмнө

Баянзүрх дүүргийн цагтдаагийн 2-р хэлтэст бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан иргэн Д нарын долоон хүнд холбогдох хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд Японоос хямд үнээр автомашин зуучилж өгнө гэж нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсан нь тогтоогджээ. Хэтэрхий итгэмтгий хайнга зангаасаа болж энгийн хялбар аргаар авчирч өгнө гэсэн башир үгэнд итгэсэн иргэдийг залилагчид "Дэлхийн тамга" ХХК, "Гүнбэйс", "Алтан самурай" гэдэг нэрээр байгуулагдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа аж. Тиймээс хохирсон иргэд Баян-Зүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандаж өргөдөл гомдлоо гаргаж болох юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment