Monday, November 17, 2014

Уулын системийн шалгуур цоохор ирвэс

Уулын системийн шалгуур цоохор ирвэс

Өнөөдөр 15 цаг 13 минут

Уулын систем эрүүл, цэвэр байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгааг илтгэдэг аж. Энэхүү араатан Монгол болон Төв Азийн 11 улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Тиймээс дэлхийд нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубын төлөөлөл, "Англо-Американ" ХК-ийн Монгол дахь төлөөлөгч болон "Ирвэс" сан хамтран мэдээлэл хийлээ.

Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт байдаг. Үүнээс 1200 орчим нь Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг аж. Зах зээлийн нийгэмд шилжихэд Монголд 700-900 цоохор ирвэс байсан гэсэн тооцоо судалгааг бодвол цоохор ирвэсийн тоо толгой өсөх хандлагатай байгаа юм. Нэг үеэ бодвол тэднийг хулгайгаар агнаж устгах нь багассан хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.  Гэхдээ  хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэсийн тоо толгой өсөхөд сөргөөр нөлөөлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment