Monday, November 17, 2014

Шилдэг эргүүлийг тодруулав

Шилдэг эргүүлийг тодруулав

1 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хуваарь гарган эцэг, эхчүүдээр гүйцэтгүүлж буй "School Police" арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа. Хуульзүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа "SCHOOL POLICE ДЭВЖЭЭ-2014" тэмцээний эхний үе шат Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дүүрэг тус бүрт зохион байгуулагдсан бөгөөд эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 17-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан есөн шилдэг баг оролцсон юм. Энэхүү тэмцээн нь эцэг эх, багш хүүхдүүдэд ажлын "SCHOOL POLICE" эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment