Шүдний эмнэлгүүд халдвар тараах өндөр эрсдэлтэй
Өнөөдөр 13 цаг 47 минут
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хотод үйл ажиллагаа явуулж буй 241 шүдний эмнэлгийн 84 хувийг шалгахад нэлээд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн зүү, үзлэгийн хуванцар толийг угааж дахин ашигладаг, эмнэлгийн яаралтай тусламжийн эм тарианы хангалт дутуу, зарим эмнэлэгт огт байхгүй, жижиг мэс ажилбар явуулдаг эмнэлгүүд хяналтын хуудас, үйлчлүүлэгчдээс зөвшөөрлийн хуудас авч баримтжуулдаггүй, үйлчлүүлэгчдэд мэс ажилбарын талаар болон гарч болох эрсдэл хүндрэлийн талаар тайлбар мэдээллийг дутуу өгч байгаа зэрэг зөрчилтэй байсан аж.Шүдний эмнэлгүүд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх үйл ажиллагааг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлийг арилгуулж ноцтой зөрчил гаргасан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Цаашид хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагыг НМХГ болон цагдаагийн байгууллагатай хамтран шалгах аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment