Wednesday, November 12, 2014

Питт, Жоли нарын хүүхдүүд “харанхуй”

Питт, Жоли нарын хүүхдүүд "харанхуй"

33 минутын өмнө

Холливудын жүжигчин хос Брэд Питт, Анжелина Жоли нарын хүүхдүүд тэдний алдартай ээж, аав чухам ямар ажил хийдгийг мэддэггүй гэнэ.


"Тэдний сонирхлыг ихэд татдаг ганцхан зүйл бол бид гэртээ тэдэнтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал. Миний бодлоор бидний тоглосон нэг ч кино хүүхдүүдийн минь аз жаргалтай мөчөөс илүү үнэтэй биш" гэж Брэд Питт хэлэв.

"Нэг өдөр хөвгүүдийн маань нэг нь хичээлээсээ ирээд ээждээ "Ээж ээ, чи сэтгүүлийн хавтсан дээр гарчихсан байна. Тэгэхээр чи алдартай гэсэн үг үү?" хэмээн асуусан. Хариуд нь Энжи "Үгүй ээ, би ажлаа хийж байгаа нь тэр" гэж хэлж билээ" хэмээн Питт ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment