Хар арьстнуудыг зөөхгүй гээд халагдав
4 минутын өмнө
Швед Улсад автобусны жолооч нэгэн эмэгтэй хар арьстнуудад үйлчлэхгүй гэж томорсон тул халагджээ. Тэр жолооч эмэгтэй Лапландын Кируна хотод нийтийн тээвэр хийж байхдаа гадаад хүмүүсийг автобусандаа суулгадаггүй байсан гэнэ. Самсон гэдэг нэртэй нэгэн зорчигч өөрийг нь хар арьстан тул автобусандаа тэр жолооч суулгахгүй гэсэн хэмээн гомдол гаргав.Кируна хот бол цагаачдын ихээр оршин суудаг газар билээ. Тэнд очсон цагаачдын 52 хувь нь ажилд орсон аж. Энэ хот дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайн дэргэд байгуулагджээ.
Сүүлийн нэг жилийн дотор Швед Улсад ирэгсдийн тоо огцом нэмэгдсэн юм. Тус улсын Засгийн газар Сири Улсаас ирэх дүрвэгсдэд байнга оршин суух эрх олгоно гэж амласан билээ. Ирэх жил л гэхэд Швед Улсад орогнол хүсэж 80-105 мянган хүн ирэх төлөвтэй байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment