Wednesday, November 12, 2014

Сэтгүүлчдийн Шинэ жилийг ”бөөндөнө”

Сэтгүүлчдийн Шинэ жилийг "бөөндөнө"

39 минутын өмнө

Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан зэрэг сэтгүүлчдийн эвлэлийнхэн Шинэ жилийн баяраа хамтарч тэмдэглэхээр болжээ. Жилийн жилд оны шилдэг сэтгүүлчдийг тодруулах, сэтгүүлчдийн гэсэн тодотголтой 10 гаруй шинэ жил болдог тул энэ олон шинэ жилийг нэгтгэж нэгдсэн нэг дор тэмдэглээр болсон байна.

Ингэхдээ улс төрчдийг урьж оролцуулан, томоохон бизнесийн байгууллагаар ивээн тэтгүүлдэг байдлыг халж зөвхөн сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүрээнд тэмдэглэх аж. Энэ Шинэ жилийн баярыг Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулах бөгөөд баяраа ямар байдлаар, хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчид санал бодлоо чөлөөтэй хуваалцах боломжтой гэнэ.  Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment