Thursday, November 20, 2014

Санта мэдэгдэхүйц туржээ

Санта мэдэгдэхүйц туржээ

35 минутын өмнө

Зул сарын баярын ил захидал дээр дүрслэгддэг Санта Клаус энэ жил мэдэгдэхүйц турсныг судлаачид өгүүлэв. Шинжээчдийн олж тогтоосноор бол энэ үлгэрийн баатар сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 13 килограммаар турсан гэнэ.

Мөн Сантагийн хацар илүү ягаарч, түүний улаан өнгийн өмсгөл илүү тод болсон аж. Дээр нь Санта Клаусын дүр бүхий Зул сарын баярын ил захидлуудын борлуулалт 5.6 хувиар буурчээ. Цасан өвгөний "алдар хүнд" сүүлийн 10 жилийн дотор 17.1 хувиар өссөн байна. Ил захидлууд дээр цасан ширхэг, баярын гацуур дүрслэгдэх нь олшров. Ийм өөрчлөлтүүд гарсан ч ил захидлуудын уламжлалт хэв маяг урьдын адил эрэлттэй байгаа юм.

Зул сарын баярын анхны ил захидлыг зураач Жон Кэлкотт Хорсли бүтээсэн гэдэг. Тэрбээр анхны ил захидлыг аль 1843 онд урласан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment