Friday, November 21, 2014

Барааныхаа дуусах хугацааг хүчээр сунгажээ

Барааныхаа дуусах хугацааг хүчээр сунгажээ

Өнөөдөр 16 цаг 4 минут


НМХГ-аас "Грийн Сити" ХХК-ийн "Нарантуул" захад байрлах агуулах болон Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах төв агуулахад шалгалт хийжээ. Уг шалгалтаар хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цайны савлагаан дээрх хугацааг будаг арилгагчаар арилгаж, зориулалтын машинаар хуурамч хугацаа даран, их хэмжээгээр борлуулж байсныг илрүүлжээ. Тус компани хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнээ татан авч, гоймонтой хамт хугацаа нь дууссан дүрдэг цайг дагалдуулан борлуулж байсан аж.

Нийт найман сая гаруй төгрөгийн үнэ бүхий Солонгосын Nong Shim-ийн Хятад дахь үйлдвэрээс импортлосон "Mutton noodlesoup", "Carry Ramen" нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, "Solomon's seal tea" нэрийн 154 хайрцаг дүрдэг цайг устгуулахаар холбогдох газар нь шилжүүлсэн байна. Харин тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад хуулийн дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу таван сая 760 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment