Аж үйлдвэрийн салбар ахицтай байна
1 цаг 49 минутын өмнө
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн сард 8.5 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар, оны эхнээс тооцвол 14.4 хувиар нэмэгдсэн дүн юм. Үндэсний Статистикийн хорооноос үйлдвэрлэлийн индексийг гаргахдаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн нөлөөллийг арилган, зөвхөн биет хэмжээний өөрчлөлтийг илэрхийлэх үзүүлэлтийг тооцдог.Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өсөлттэй гарахад уул уурхай, олборлох үйлдвэрлэл 35 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн гэнэ. Ялангуяа зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон газрын тосны олборлолт 5-63 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Энэ он гарсаар Монгол Улс 7.4 их наяд төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment