Архиа бага ууж, хувцсаа зузаал...
Өнөөдөр 15 цаг 2 минут
Хүйтний улирал ойртож байгаатай холбоотойгоор иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, гудамжинд осгох, хөлдөх байдлаар амиа алдах нь нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, өчигдөр 10.00 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын гадна хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу шалгахад, тус айлын гадна 34 настай эрэгтэй Б гэгч нь ил харагдах шархгүйгээр нас барсан байжээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна. Мөн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 02.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг тогтоосон аж. Хэргийг одоо Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийнхэн шалгаж байгаа юм байна.Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment