Thursday, November 27, 2014

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн цэнгүүн боллоо

"Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн цэнгүүн боллоо

Өчигдөр 16 цаг 5 минут

Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төвийн 10 жилийн ойн хүрээнд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах "Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн цэнгүүн 2014 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Одоогоос 5 жилийн өмнө Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах яруу найргийн наадам 2009 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Их найрагчийн төрсөн бууцан дээр эхэлж байсан бөгөөд 5 жил тутамд зохион байгууллагддаг нэр хүндтэй наадам билээ.
Их найрагчийн үйл хэргийг алдаршуулах ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, хувь хүний төлөвшил, нийгмийн ухамсар, харилцааны соёлын төвшинг дээшлүүлэх, яруу найрагчдаа дэмжих зорилго бүхий энэ удаагийн наадамд Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 117 яруу найрагчид сүүлийн 5 жилд хэвлүүлсэн ном, шилдэг шүлгүүдээрээ өрсөлдснөөс Хутагтуудын хишигт 10 яруу найрагч тодорч тус бүр Цалин цагаан мөнгөөр урласан Отгонтэнгэр хайрханы дүрс, есөн эрдэнээр шигтгээ суулгасан мөнгөн суврага, дэлгэсэн ном бүхий "Хутагтын хишигт яруу найрагч" соёрхол, нэг сая төгрөгийн шагнал хүртлээ.

•    Монголын төр шашны зүтгэлтэн, Монгол улсын ерөнхий сайд асан, Очирвааны хувилгаан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар хутагтын хишигт Яруу найрагчаар Баянхонгор аймгийн Заг сумыг уугуул Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Билгүүн номч Б.Ренчингийн нэрэмжит анхны шагналт, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Тангадын Галсан тодорчээ.
•    Дэмчог бурханы бүрэлбаа Дилаво Хутагт Баашуугийн Жамсранжав хутагтын хишигт Яруу найрагчаар Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Пунцагын Бадарч
•    Халхын 88 шидэт Норванчин гэгээн Билэгтийн Пүрэвжав хутагтын хишигт Яруу найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Тусгаар тогтнолын дууч Р.Чойномын шагналт, Ар халхын алт мөнгөн тамгат Ялгуусан гэгээн Санжжавын Чимэдцэрэн хутагтын хишигт яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир
•    Ар Халхын Алт Мөнгөн тамгат Ялгуусан гэгээн Санжжавын Чимэдцэрэн хутагтын хишигт Яруу найрагчаар Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Алтан Өд цомын эзэн, Монгол хэлтний олон улсын яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн
•    Дамдинчойжоо бурханы бүрэлбаа Арь Гэгээн Бадраагийн Чанарав хутагтын хишигт Яруу найрагчаар Увс аймгийн Хяргас сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Алтан Өд цомын эзэн, Болор цом наадмын дэд байрын шагналт, Ар халхын алт мөнгөн тамгат Хамба гэгээн Ядамжавын Жамбалдорж хутагтын хишигт яруу найрагч Мулцангийн Уянсүх
•    Ар халхын Алт мөнгөн тамгат Хамба гэгээн Ядамжавын Жамбалдорж хутагтын хишигт Яруу найрагчаар Завхан аймгийн Их Уул сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Дамдинчойжоо бурханы бүрэлбаа Арь Гэгээн Бадраагийн Чанарав хутагтын хишигт яруу найрагч Базарсадын Баттулга
•    Билэгт Ламын хувилгаан Батхүүгийн Дашдорж хутагтын хишигт Яруу найрагчаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цом наадмын дэд байрын шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржав
•    Ачит ламын хувилгаан Хасын Вандандорж хутагтын хишигт Яруу найрагчаар
Булган аймгийн Баян Агт сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн * Ган үзэгтэн* шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн Баянтунгалаг Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Гончигийн Гэндэнжамц хутагтын хишигт Яруу найрагчаар Төв аймгийн Баян сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал
•    Мяло багшийн дүр цагаан дарь эхийн хувилгаан Нацагшугарын Цэрэндондов хутагтын хишигт Яруу найрагчаар Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн Мөнгөн цомын эзэн, Буяннэмэхийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва нар тус тус шалгарчээ.

Тус наадмын хүрээнд Монголын яруу найргийн залгамж халаа болсон залуу яруу найрагчдын дунд зохион байгуулсан яруу найргийн наадамд 52 залуу найрагчид өрсөлдснөөс:
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Болор цом наадмын дэд байрын шагналт залуу яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш тэргүүлж Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагнал болох Цалин цагаан мөнгөөр урласан Явуухулангийн дүр бүхий тэмдэг, нэг сая төгрөгийн эзнээр шалгарсан бол Бэгзийн Явуухулангийн 85 насны ойн нэрэмжит тусгай шагналаар залуу яруу найрагч Тогтохбатын Пүрэвжаргал, Т. Амарамгалан, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар Балдоржийн Алтанхуяг, Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн төвийн нэрэмжит шагналаар А.Алтанбагана нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Тус наадамд амжилттай оролцсон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Г.Ишхүү, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Алтангэрэлийн Мягмаржав, Яруу найрагч Бэгзсүрэнгийн Дагвадорж нарт Явуухулан сангийн нэрэмжит шагнал олгожээ.
Хутагтуудын хишигт яруу найрагч тодруулах "Очирваанийн их эгшиглэн" яруу найргийн дараагийн наадам 2019 онд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ойн хүрээнд зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment