Б.Болд, Э.Чулуунчимэг нар тус тусын карьераа мартав бололтой
Өчигдөр 17 цаг 43 минут
"Чамайгаа үгүйлнэ", "Ухаан цэцэг 2"-оор олонд танигдсан Б.Болд, "Санаандгүй учирсан дурлал", "Эрхэмсэг"-ийн Э.Чулуунчимэг нар дэр нэгтгэж, айл гэр болсноос хойш тэднийг тусад нь харсан удаа цөөхөн. Хувцас нь ч ижил, хамт явах нь байнга хосууд дууны уран бүтээлийн хувьд хэн хэнээс илүү нийцсэн гэдэг нь тэдний гаргасан уран бүтээлүүдээс шуудхан харагддаг. "Баярлаж явна уу, ээжээ" хэмээх нэгэн сайхан дуу радиогоор олонд таалагдаж, хитийн жагсаалтыг тэргүүлж байгаа бол тэдний "Нүдэн булаг" хэмээх удахгүй мэндлэх шинэхэн цомгийн дуугаа өчигдөрхөн дүрсжүүлжээ. Энэ бол хөгжмийн зохиолч Т.Найданжавын ая, яруу найрагч Намбарын Пүрэвийн үг "Зүүдний амраг" гэх нууц эзэнтэй уран бүтээл юм.Тэднийг харсан хүмүүс "Энэ хоёр тус тусынхаа уран бүтээлийг мартаж орхижээ. Гэхдээ хослон дуу нь илүү сайхан байна" хэмээн урам өгсөн байна. Оны сүүлч болж хүн бүр хийсэн бүтээснээ дүгнэж байгаа энэ үед хосууд анхны тоглолтоо хийсэн, аялан тоглолтоо хүргэсэн, дараагийн цомогтоо орсон гээд амжилт арвинтайгаар 2015 оныг угтах гэж байгаадаа баяртай байгаа гэнэ лээ. Мөн уран бүтээлийн их ажлын хажуугаар "B Sound" хөгжмийн тоног төхөөрөмж, тайзны компанийг чадварлагаар удирддаг хосуудыг нийтийн дуунд хамгийн хурдан байр сууриа олсон залуу уран бүтээлчид хэмээн тодотгох болсон сурагтай. Ямартай ч уншигч та бүхэнд тэдний шинэхэн уран бүтээлийн клип, мөн дууны үгийг хүргэж байна.
Үг: Н.Пүрэв СТА
Ая: Т.Найданжав УГЗ
ЗҮҮДНИЙ АМРАГ
Сэтгэлдээ чамайгаа хайрлах юм даа
Сартай шөнийн зүүд минь ээ
Холдъё л гэж холдоогүй
Хоёр тохиохгүй учрал байж дээ
Хундага дарсанд гунигаа дайгаад
Аньсага нүд минь мөнгөн хяруутай
Хаврын шувуудтай сэтгэлээ хуваалцаад
Аясхан бодол минь хөнгөн гунигтай
Бодолдоо чамайгаа үгүйлэх л юм даа
Бороотой өдрийн гуниг минь ээ
Учиръя л гэж учраагүй
Уйлаад ч ирэхгүй хайр байж дээ
Зүүдэндээ чамайгаа тэврэх л юм даа Нулимстай зүүдний янаг минь ээ
Хагацъя л гэж хагацаагүй
Мартахын аргагүй дурсамж үлдэж дээ
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment