Tuesday, November 11, 2014

Монгол залуус мансуурсан хятадуудад зодуулсан уу?

Монгол залуус мансуурсан хятадуудад зодуулсан уу?

11 минутын өмнө

Баянгол дүүрэгт энэ сарын 09-нд хятад иргэд залуу хосыг зодсон хэрэг гарчээ. Тэдэнд зодуулсан хохирогчид болох Е, Х нар толгой, нуруу, цээжиндээ хүнд бэртсэн бөгөөд шүүх эмнэлэгт гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар хандсан байна.

Тэдгээр хятад иргэд манай улсын хоёр иргэнийг зодсоны дээр дуудлагаар ирсэн цагдаа нарыг ч үг хэлээр доромжилж байсан гэнэ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд тэдгээр хятад иргэдийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment