Friday, November 14, 2014

М.Энхболд дарга О.Баасанхүүг зад загнажээ

М.Энхболд дарга О.Баасанхүүг зад загнажээ

6 минутын өмнө

Н.Энхбаярын унаган шавь гэгддэг, Төв аймгийнхан болохоор өхөөрдөн "Тугал" хэмээн олноо цоллох болсон Миеэгомбын Энхболдыг ялангуяа нийслэлийнхэн андахаа байж. Яагаад гэдгийг нь дахин дахин дурдаад яахав. Ямартай ч ная гаран жил МАХН гэсэн зөвлөлт ах нарынхаа оноосон нэрээр явж, эцэстээ улс төрийн мухардалд ормогцоо нүүрээ угаан МАН гэх унаган нэрээ сэргээгээд энэ нам шал дордож, шалан дээр хэвтэх дээрээ тулаад байгаа нь нууц биш. Юм л бол АН, Норовын хүүг муулж, өрсөлдөгчийнх нь дотор "Алтангадас фракци" гэж аюултай атаат дайсан байна гэхчлэн чулуу шидэж, хов хутгасаар өдийг хүрлээ. Ялагдсан шоокноосоо одоог болтол гарахгүй, зарим нэг экс гишүүд нь сав л хийвэл АНУ явлаа гээд, очсон нэг нь кофе буцалгагч, хог шүүрдэгч, настанг бөөцийлөх ажил хийж ирчихээд "Америкт сураад ирлээ" хэмээн томорч буйг харахаар хөх инээд ч хүрэх шиг болдог. Ийм арчаагүй байдалд хүргэсэн буруутнууд нь мэдээж экс эцэг Н.Энхбаяр ба уламжлалаа хадгалсан гэх МАХН-ынхан мөн.

Тэд загалмайлсан эцгийнхээ эсрэг АН-тай хамтарч тэмцээд эцэст нь нам даруулж, одоо яах учраа олохгүй ажилчин шоргоолж шиг бужигнаантай байгаа. Саяхан ордны хонгилд Н.Энхбаярын өмгөөлөгч, одоогийн МАХН-ын суудал дээр тухлан УИХ-ын гишүүний ажлыг хийж буй О.Баасанхүүтэй таарсан МАН-ын дарга М.Энхболд "Чи тэр ахмадууд гээд байгаа хөгшчүүл, чавганц нараа, Хувьсгалт нам гэсэн нэрээ аваад зайлаарай" гэж загнасан сурагтай. Сураг сонсохнээ, О.Баасанхүү гишүүн М.Энхболд даргатай ирэх сонгуулиар эвсэх үү, яах уу гэх зэргээр ямар байр суурьтай байгааг нь асууж, хөөрөлдөх гэсэн биш М.Энхболдын дүрлэгэр том нүдээ эргэлдүүлэн уурласан нүүрний өөдөөс яаж ч чадаагүй одсон аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment