Сүйт бүсгүйнхээ царайг хараад шууд салжээ
1 цаг 8 минутын өмнө
Саудын Арабын нэгэн сүйт хархүү хуримын ёслолын үеэр эхнэрийнхээ царайг анх харсан шөнөө л гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргажээ. Медина хотын хос нэг нэгнийгээ хараагүй ч хурим хийхээр шийдсэн аж. Энэ нь Ойрхи Дорнодын зарим нэг улс, орнуудад хэвийн үзэгдэлд тооцогддог билээ.Хуримын ёслолын үеэр гэрэл зурагчин гэр бүлийн зурагт зориулан сүйт бүсгүйгээс гивлүүрээ сөхөхийг гуйсан байна. Сүйт бүсгүйнхээ царайг хараад хархүү огло харайн босчээ. Сүйт бүсгүй эхэр татан уйлж, зочид байдлыг намжаахыг оролдсон ч бүтэлгүйтэв. Сүйт хархүү гэрлэлтээ цуцлуулахаар эрс шийдсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment