Луис Суарес бачуурав
50 минутын өмнө
Хөлбөмбөгийн "Барселона" багийн довтлогч Луис Суарес "Алтан бөмбөг" шагналыг хүртэхээр нэр дэвшсэн хүмүүсийн дунд түүний нэр байхгүй байгаад ихэд бухимджээ.

"Энэ шагналыг талбай дээр болон талбайн гадна, сахилга баттай байсан зэрэгт нь өгдөг гэж боддог. Гэхдээ ямар үеийг хамруулж байгаа нь тодорхойгүй байна. Энэ зуны тоглолтыг нь авч үзэж байгаа юм уу? Эсвэл нэгдүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааг хамруулж байна уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв бүтэн жилийн амжилтыг нь харгалзаж үзвэл шийдвэр зөв гарах байх. Ганцхан улирлын үзүүлэлтийг авч үзвэл учир дутагдалтай" хэмээн Суарес өгүүлэв.
Уругвай залуу өнгөрсөн улиралд 31 бөмбөг оруулснаар Криштиану Роналдутай хамт "Алтан шаахай"-г хүртсэн билээ. Харин "Алтан бөмбөг" шагналд нэр дэвшсэн 23 хүний дотор Суаресын нэр багтаагүй юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment