Татварын урамшууллыг Хөвсгөлийнхөн ч хүртжээ
Өчигдөр 15 цаг 3 минут
Орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн татварынхан өөрсдийгөө 6.6 тэрбум төгрөгөөр урамшуулсан асуудал саяхан ил болж маш их шүүмжлэл дагуулсан. УИХ-ын дарга ч улсаас авсан дээрх мөнгийг нь буцаан төлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл үүнтэй адил хэрэг Хөвсгөлд аймагт болжээ. Тодруулбал тус аймгийн татварын хэлтсийхэн татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлсний урамшуулал болгож энэ онд орон нутгийн давсан орлогоос 30 сая төгрөг авсан байна. Санхүү төрийн сангийн хэлтсээс Татварын хэлтэст 30 сая төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч шилжүүлсэн аж.Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment