Thursday, November 27, 2014

Д.Жаргалсайхан, Ц.Бат нар Ерөнхий сайдад зөвлөнө

Д.Жаргалсайхан, Ц.Бат нар Ерөнхий сайдад зөвлөнө

34 минутын өмнө

Тамга тэмдгээ аваад удаагүй байгаа шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллах хүмүүсийн нэрс тодорсоор байна. Сүүлийн үеийн мэдээллээр Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Бат, "De Facto" нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар Ерөнхий сайдын зөвлөх болсон гэнэ.


Д.Жаргалсайханы хувьд эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж, нийтлэл бичдэг хараат бус сэтгүүлч бөгөөд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах юм. Тэрбээр санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй. Нийслэлийн 28-р дунд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984), Денвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн Сургууль Бизнес Удирдлагын Мастер MBA-аар 2002 онд тус, тус дүүргэсэн юм.

Харин Ц.Батын хувьд Тэрбээр Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын "МкГилл" их сургуулийг агаар, сансрын эрх зүй, Австралийн Гриффит их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн нисэхийн салбартаа л өндөр боловсролтой нэгэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment