Tuesday, November 4, 2014

Монгол Улсын Засгийн газрыг хэн, хэдэн жил тэргүүлэв?

Монгол Улсын Засгийн газрыг хэн, хэдэн жил тэргүүлэв?

1 цаг 33 минутын өмнө

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах талаар яригдаж буй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай улсын улс төрийн тогтвортой байдал ямархуу байсныг эргэн харъя. Ард түмэн засаг төрийн эрхэнд хэн байхыг сонгож шийддэг болсон цагаас хойш монголчууд 24 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын тэргүүнээр нийтдээ 13 хүн томилогдон ажилласан байдаг юм байна.

Шаравын Гунгаадорж 1990.03.21-1990.09.11
Дашийн Бямбасүрэн 1990.09.11-1992.07.21
Пунцагийн Жасрай 1992.07.21-1996.07.19
Мэндсайханы Энхсайхан 1996.07.19-1998.04.13
Цахиагийн Элбэгдорж 1998.04.23-1998.12.09

Жанлавын Наранцацралт 1998.12.09-1999.07.22
Ням-Осорын Туяа 1999.07.22-1999.07.30
Ренчиннямын Амаржаргал 1999.07.30-2000.07.26
Намбарын Энхбаяр 2000.07.26-2004.08.20
Цахиагийн Элбэгдорж 2004.08.20-2006.01.13

Миеэгомбын Энхболд 2006.01.13-2007.11.22
Санжаагийн Баяр 2007.11.22-2009.10.28
Сүхбаатарын Батболд 2009.10.28-2012.08.09
Норовын Алтанхуяг 2012.08.09-?

Энэ хугацаанд П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуустал тогтвортой ажиллаж чадсан байна. 1996-2000 оны хооронд буюу Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ намын Ардчилсан холбоо олонхи байхад хамгийн олон удаа буюу дөрвөн удаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ихээхэн тогтворгүй үе байжээ. Засгийн газрын тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, төрийн бодлогын залгамж шинж чанар алдагдах, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг сөрөг талтай байдаг талаар судлаачид хэлдэг. Тэглээ гээд ажлаа хийж чадахгүй байгаа засгийг хамгаалах шаардлага байхгүй. Хамгийн гол нь, засгийн эрхийг түдгэлзүүлэхэд улс төрийн нам, бүлэг, эвслийн хуйвалдаан бус ард түмний эрх ашиг нөлөөлж байх учиртай гэдгийг ч мөн улс төр судлаачид хэлж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment