Tuesday, November 4, 2014

Торгуулиа төлөхгүй бол машинаа унахгүй

Торгуулиа төлөхгүй бол машинаа унахгүй

1 цаг 3 минутын өмнө

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг мэдэгджээ. Замын цагдаа нар өдөрт 600-700 тээврийн хэрэгсэлд торгуулийн хуудас тараадгаас 170 орчим нь улсын үзлэгт ороогүй байдаг гэнэ.

Он гарсаар Нийслэлийн замын цагдаагийн газарт 580 мянган зөрчил бүртгэгджээ. Нийт таван тэрбум төгрөг төвлөрөхөөс 60 хувьтай байгааг албаныхан мэдээлж байна. Иймд торгуулиа төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй автомашин жолоодсон жолооч нарт захиргааны хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment