Генерал Ч.Амарболд эмчлүүлээд иржээ
27 минутын өмнө
2008 оны долоодугаар сарын 01-ний хэрэгт буруутгагдаж, шүүхээс 2-3 жилийн хорих ял сонсож, улмаар ялаа эдэлж байхдаа магадлангаар суллагдсан Хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт нар наранд гараад удаж байгаа билээ. Тэдний араас магадлангаар суллагдах боломжтой гэсэн хурандаа Ш.Батсүх саяхан суллагджээ. Өдгөө тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.Ийнхүү долоодугаар сарын 01-ний үймээн самууны хэрэгт буруутгагдаж, таван залуугийн аминд хүрсэн гэх цагдаагийн дарга нар бүгд суллагдав.
Генерал Ч.Амарболдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард суллагдсан даруйдаа Солонгос Улсад очин эмчилгээ хийлгэж байгаад иржээ. Хурандаа Ш.Батсүх нь Амгалан дахь 421 дүгээр ангид ял эдэлж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment